Хоолны жор
[ i7 processor zarlaa ] [ 1.4 ga gazartai 2 davhar ni dutuu barigdsan 9x9 toosgon baishintai hashaag 40 sayaas zarna mashin orolcuulj bolno ] [ Зарна ] [ Зарна ] [ 2 oroo bair tureesluulne ] [ 2 oroo bair ] [ Bvlgaria Gucci eregtei ] [ Angli hel gereer undur tuvshind zaana. ] [ 2 uruu bair hulsluulne. ] [ G mobile-in jilin erhtei dugarud hyamd zarna ]
 
 
Хуудас : 1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12  

Тугалын махан гуляш

Тугалын махан гуляш

Тугалын махыг яриангүй хамгийн ашиг тустайд тооцдог. Амархан шингэдэг бөгөөд сайхан амттай. Бидэнд:
Тугалын ясгүй мах-200г
Болгар улаан перец-1ш
Сонгино-2ш
Даршилсан өргөст хэмх-2ш
Оливын тос-2 цайны халбага
Томатны нухаш-2 цайны халбага
Бульон /ус/-1 стакан,
Давс, перец хэрэгтэй

Апельсины шөл

Апельсины шөл
Хавар хүний биед витамин дутагддаг учраас бие организмаа хэрэгцээт витамин, макро-, микро элементуудаар тэтгэх шаардлагатай. Биеээ витаминжуулая

 

Лососитай омлет

Лососитай омлет

Уламжлалт омлет нь өглөөний цайн дээр идэхэд яриангүй тохиромжтой бас бэлтгэхэд хэдхэн минут л зарцуулдаг билээ. Хоёр хүний өглөөний хоол-хурдан мөн маш амттай.

“Гүзээлзгэний орон” дессе

“Гүзээлзгэний орон” дессе

Бүтээгдэхүүн: 4 стакан гүзээлзгэнэ, 1/3 стакан сахар, 2 цайны халбага жүржийн шүүс, ½ стакан тослоггүй йогурт.
Заавар: Гүзээлзгэнээ жимсний комбайнд хийж няцал. Сахар, жүржийн шүүсээ дээр нь нэмээд ахин эргүүлнэ. Йогуртаа нэмээд холь. Үүний дараа аяга юм уу тохиромжтой саванд хийгээд хөргөгчинд хөртөл нь байлгана.

 

Гаатай жулеп

Гаатай жулеп

Орц: 75 мл бурбон, 25 мл сахарын уусмал, 4 мөчир гаа. Бэлтгэх арга: Уусмалаа стаканд хийж гаа нэмнэ. Гааг болгоомжтой нугал. Ингэхдээ шахаж гаргах шүүс нь танд гаа хэр их хэмжээгээр хэрэгтэй байна тэр хэмжээгээр бэлтгэнэ. Бурбоноо дээрээс нь нэмнэ. Гааны мөчрүүдээ ёроолд нь хийгээд хэдэн навч гадаргуу дээр үлдээнэ. Хүсвэл дээрээс нь элсэн чихэр нэмж болно.

 

Сармистай, ореганотай хонины мах

Сармистай, ореганотай хонины мах

Орц: 2 кг хонины мах (гуяны мах байвал зүгээр), 3 нимбэг, 200 г цагаан вино, хэдэн хумс сармис, орегано.
Бэлтгэх арга: махыг яснаас нь салгаад сармисаа няцалж, вино, нимбэгний шүүс, ореганотой холино. Махаа даршилсан цуугаар арчиж сэрүүн газарт хэдэн цаг тавих хэрэгтэй. Зууханд 180 хэмийн температурт болгоод махаа хэрчинэ.
Дарстай хамт хэрэглэх нь: өөх тос, үнэр ихтэй хонины махны үнэрийг дарахад улаан вино тус болно. Приоратын гарнач юмуу эсвэл Тосканы каберне совиньон нэртэй дарснууд хэрэглэж болно.  

 

 

Алимны желе

Алимны желе

Орц: 1кг алим, 1кн лайма, 1,6 кн элсэн чихэр, 1ш нимбэг.
Хийх арга: Алимаа цэвэрлэж арилгаад голыг нь авч хаяаад 4 хэсэг болгон хуваана. Кастрюлд 1 литр ус хийж нимбэгийг шүүс болон алимаа хийж 45 минут болгоно. Дараа нь хөргөнө. Энэ нь ойролцоогоор 1,3 литр шүүс болох ёстой. Үүн дээрээ элсэн чихэр хийж сайтар хутгана.
Лайма жимсний шүүсийг шахаж алимныхаа шүүстэй холино. Ширүүн галаар, тогтмол хутган 5-7 минут буцалгана. Сэрүүн газар тавьж хөргөнө.

Bartender Brothers-ийн клементини

Bartender Brothers-ийн клементини

Орц: 40мл Hendrick"s Gin, 10мл сахарын эсвэл мандарины сироп, 1ш мандарин, 2 мөчир розмарин.
Хийх арга: Шейкерт розмарины мөчмр болон арилгаж хөндлөн хуваасан мандарин хийж нухна. Дээрээс нь мөс хийж сайтар сэгсрэнэ. Үүнийг шүүлтүүрээр коктейлийн аяганд шүүн хийж шинэхэн розмарины мөчрөөр чимэглэж өгнө. 

Нимбэгний цай

Нимбэгний цай

Орц: хагас аяга ус, хагас аяга элсэн чихэр, хагас аяга буцалсан ус, 1 цайны халбага цай, ¼ аяга нимбэгийн шүүс, 4 ш башир.
Хийх арга: Саванд элсэн чихэр хийгээд дээрээс нь хүйтэн ус хийн зөөлөн гал дээр 10 минут болгоно. Цайг буцламгай халуун усаар 5 минут хандлаад дээрээс нь сахарын сироп болон нимбэгийн шүүсийг нэмж өгнө. Аяга болгонд хэрчим нимбэг хийж башир цэцгээр чимэглэж цайны хандыг хийж өгнө.

Дарс, мөөгтэй испани сүмс

Дарс, мөөгтэй испани сүмс

Орц: 50г цөцгийн тос, 150г цагаан мөөг, 50г хагас хуурай цагаа дарс, 50г тунгалаг шөл, 500г улаан лоолийн шүүс, 20г гурил.
Хийх арга: Цөцгийн тосыг хайруулын тавганд хайлуулж хэрчсэн мөөг хийгээд 5 минутын турш шарна. Дараа нь дээрээс нь гурил хийгэд сайтар хутган тунгалаг шөл, улаан лоолийн шүүс, дарс зэргийг хийнэ.Үүнийгээ 15 минутын турш зөөлөн гал дээр буцалгана. Энэ сүмсийг үхэр, гахай болон шувууны махтай өгөхөд нэн тохиромжтой.

Bartender Brothers-ын клементини

Bartender Brothers-ын клементини

Орц: 40мл Hendrick"s Gin, 10мл сахарын эсвэл мандарины сироп, 1ш мандарин, 2 мөчир розмарин.
Хийх арга: Холигчонд розмарины мөчирийг цэвэрлэж хуваасан мандаринтай нухах хэрэгтэй. Дээрээс нь сироп, жин зэргийг хийнэ. Мөн мөс хийнэ. Сайтар сэгсрэх хэрэгтэй. Шүүлтүүрээр шүүж том шилэн аяганд хундаглана. Розмарины шинэхэн мөчрөөр чимэглэж өгвөл зохимжтой. 

Хар чавганы пудинг

Хар чавганы пудинг

Орц: 200 г хар чавга, 2 стакан хатаасан цагаан талх, 0,5 стакан сүү, 4ш өндөг, 2х.х  элсэн чихэр.
Хийх арга: Эхлээд чавгаа хэрчээд чанана. Захгүй цагаан талхны үйрмэгийг 2 аяга сүүндээ дэвтээгээд базаад жигд хавтгайлна. Дараа нь чавгатайгаа холино. 4 ш өндөгний шарыг 2 хоолны халбага элсэн чихэртэй хольж дараа нь талхтайгаа холино. Өндөгний цагааныг хөөсрүүлж хавтгай болсон талхтай холино. Үүнийгээ хэвэнд хийж ууранд болгоно.

Шоколадан хөөсөнцөр

Шоколадан хөөсөнцөр

Орц: 3 стакан сүү, 4х.х буудайн гурил, 4 х.х. үрж нунтагласан шоколад, 4 х.х. элсэн чихэр, 1 х.х. цөцгийн тос, 6 ш өндөг.
Хийх арга: нунтаг шоколад, гурил хоёрыг сайтар хольж бүлээсгэсэн сүүгээр зуурна. Үүнийгээ зөөлөн гал дээр тогтмол хутган өтгөрүүлнэ. Үүнийг хөргөөд дээрээс нь өндөгний шар, элсэн чихэр, хөөсрүүлсэн өндөгний цагаан зэргийг хийж сайтар холиод хэвэнд хийгээд зөөлөн хэмээр шарах шүүгээнд 20 минут жигнэнэ. Цөцгийгөөр чимэглэж өгнө.

Цөцгийтэй самартай туррон

Цөцгийтэй самартай туррон

Орц: хагас стакан ус, 1 стакан элсэн чихэр, 1 стакан зөгийн бал, 6 ширхэг өндөгний цагаан, 33хувийн тослогтой цөцгий, 1х.х. сахарын пудр, 2х.х.грек самар, 500г ванилин, бэлэн хийгдсэн вафли печень.
Хийх арга: Ус, элсэн чихэр хоёрыг хольж хутгаад дээрээс нь зөгийн бал хийгээд зөөлөн гал дээр хүрэн өнгө болтол нь чанана. Өндөгний цагааныг хөөс болтол нь хутгана аажмаар дэрээс нь цөцгий, сахарын пудр хийнэ. Үүнийгээ зөгийн бал-чихрийн уусмалтай хольж хоёр удаа дэвэртэл нь буцалгаад галаа зөөллөж 15-20 минут орчим тогтмол хутган чанана. Самараа нэмээд вафли дээр асгана. Үүнийгээ хөргөгчинд хийж хөргөнө. Энэхүү турроныг өөрөөр хөргөгчинд хийхийнхээ өмнө хөнгөн цагаан цаасанд ороож тавьж болно.

Авокадо, цөцгийн тос, улаан түрстэй Веррине

Авокадо, цөцгийн тос, улаан түрстэй Веррине

Веррине гэдэг нь франц хоол ба орцноосоо шалтгаалж десерт болон зууш болдог онцлогтой. Энэ удаад чихэрлэг бус веррине-г санал болгоё.
Орц: 1 порцод ¼ авокадо, яншуйн 2 мөчир, 1ц.х. нимбэгийэ шүүс, давс, ¼ нимбэгийн шүүс, ½ х.х. цөцгийн тос, цөцгий, 1 өндөг, 1 ц.х. улаан түрс.
Хийх арга: Авокадог цэвэрлээд нухаш болгоод нимбэгний шүүс болон жижиглэж хэрчсэн яншуйтай холино. Үүнийгээ хэвтэй аяганд хийж дээрээс нь цөцгийн бяслаг, 2 хувааж хэрчсэн өндөг, дахиад цөцгийн бяслаг хийнэ. Улаас түрс, яншуйгаар чимэглэж өгнө.

Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа бол итали ногоо юм. Эртний Ромын үед зэрлэг байцаанаас гаргаж авсан байна. Өнгөт байцааны нэгэн төрөл. Ногоон жижигхэн мод хэлбэртэй. Түүнийг хөргөгчинд битүү саванд хадгалдаг. 3-6 минут чанаж эсвэл ууранд болгож хэрэглэдэг. Мөн түүхийгээр нь ч идэж болно. Витамин С-ээр баялаг.

Рокфор бяслагтай лийр

Рокфор бяслагтай лийр

Орц: дунд зэргийн хэмжээтэй хэдэн лийр, 100г Рокфор бяслаг, 100г цөцгийн тос, 1хумс сармис.
Хийх арга: Лийрийг 0,5 см-ийн зузаантай дугуй хэлбэрээр хэрчинэ. Тосоо хайлуулж бяслагтай хольж нэгэн жигд зуурмаг болгоод дээрэс нь сармисаа хийж эвтэйхэн лийр дээрээ хийнэ. Энэхүү десерттэй өндөр чанарын чихэрлэг дарс зохимжтой, тухайлбал: францын сотерн, герман австрийн рислинг (трокенбееренауслезе). Дарсыг сайтар хөргөж байгаад өгвөл сайн.

Хан боргоцойтой лайма, кардамон десерт

Хан боргоцойтой лайма, кардамон десерт

Орц. 1ш хан боргоцой, 3х.х. лаймагийн шүүс, 1х.х. хүрэн элсэн чихэр, 2 иш кардамон, лаймагийн доторх зөөлөн эд, гаа, сахарын пудр.
Хийх араг: Хан боргоцойг хальснаас нь цэвэрлэж голыг нь аваад дөрвөлжлөн хэрчинэ. Кардамоныг нунтаглаад лаймагийн доторх зөөлөн эстэй кастрюльд хийж дээрээс нь ус хийж буцалгана. Дараа нь гал дээрээс аваад элсэн чихэр хийж сайтар хольж хутгааад хэдэн минут байлгана. Дээрээс нь лаймагийн шүүс хийж хан боргоцойг сиропоор бүрнэ. Сахарын пудрээр цацаж гааны навчаар чимэглэж өгнө. Хүйтнээр өгөхөд тохиромжтой. Дараахь төрлийн алкогольтой тохиромжтой: энэхүү десерт нь гашуувтар чихэрлэг амттай тул Эльзасын чихэрлэг гевюрцтраминертэй зохимжтой.

Чөтгөр

Чөтгөр

Орц: 40мл мөнгөлөг Текила, 20мл “Лимончелло” ликёр, 30мл хадны нухаш, 20мл Сауэр микс (нимбэгийн шүүс, сахарын сироп хоёрын холимог), Имбирын лимонад.
Хийх арга: Шейкэрээр текил, ликёр, хадны нухаш, сауэр микс зэргийг 15-20 секунд холино. Үүнийгээ мөстэй том хундганд аягалана. Дээрээс нь имбирын лимонад хийж хутгаад жүржийн хэрчимээр чимэглэж өгнө.

Алимны шанзтай галуу

Алимны шанзтай галуу

Хийх хугацаа: 3 цаг.
Орц: Галуун, 250 г ислэг алим, 150 г үзэм, 150 г хар чавга, 100 г грек самар, 3 х.х. үүрүүлсэн хатаасан талх, 40 г ром дарс, давс, майоран.
Хийх арга: Галууг угааж хатаагаад давсаар үрнэ. Алимыг урт гонзгойгоор хэрчиж хар чавга, хатаасан талх, майорантай холино. Энэхүү шанзанд ром дарс хийж хутгаад галуун дотор хийж амсрыг нь битүүлэн оёж өгнө. 200 градусын хэмд шарах шүүгээнд 3 цаг орчим шарна, гарч буй шүүсээр нь тогтмол бүрж өгнө. Хамгийн сүүлд нь шарагдсан галууг давстай хүйтэн усаар цацаж өгнө. Энэ хоол дараахь төрлийн алкоголтой тохиромжтой: Чилийн карменер (энэ бол өвөрмөц амттай нийлмэл дарс).
 

Нэвтрэх

   
Код :
Нууц үг :
Бүртгүүлэх

Нүүр хуудсаа болгох | Хаягыг хадгалах | Санал хүсэл | Холбоо барих | Web Master | Сурталчилгаа байрлуулах | Тусламж

Copyright 2010 Сэтгүүл.МН.